top of page
New Zealand Capital city

New Zealand
Шинэ Зеланд

Нийслэл хот: Wellington

Хамгийн том хот: Auckland (1.7 сая хүн амтай)

Мөнгөн тэмдэгт: NZ $

Хүн ам: 5.3 сая (64% Европ, 18% Маори уугуул иргэд)

Албан ёсны хэл: Англи хэл, Маори хэл, Дохионы хэл

Газар нутаг: 268,021 km²

Шинэ Зеландын тухай

Шинэ Зеланд нь Австралиас зүүн өмнө зүгт 2000 км-ийн зайд, Номхон далайн өмнөд хэсэгт байрлах бие даасан засаглал, өвөрмөц соёл, өөрийн гэсэн онцлогтой тусгаар улс юм.

  • МЭ 1200-1300 үед Маоричуудын өвөг дээдэс Полинезийн бусад хэсгээс завиар ирсэн. Тэд Аотеароа (land of long white cloud) гэж нэрлэсэн.

  • 1642 – Голландын судлаач Абел Тасман Өмнөд арлыг нээж, Голландын газрын зургуудад “Nieuw Zeeland” хэмээн тэмдэглэгджээ.

  • 1769-1777 – Британийн ахмад Жеймс Күүк далайн эргийн шугамуудыг судалсан.

  • 1840 – Британичууд ба Маори омгуудын хооронд Вайтангийн гэрээ байгуулагдаж, Маоричуудын газрыг хамгаалах баталгаа өгч, Шинэ Зеландад Британийн хуулийг тогтоосон.

  • 1845–1872 –Маоричууд Британийн колончлолд эсэргүүцэл үзүүлж дайтсан.

  • 1893 – Шинэ Зеланд нь эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгосон дэлхийн анхны улс болов.

  • 1907 – Шинэ Зеланд Британийн эзэнт гүрний эрхшээлд орсон.

  • 1947 – Шинэ Зеланд Британийн хараат байдлаас гарч, тусгаар тогтносон улс болсон.

 

Энэ улс нь гайхамшигтай, дахин давтагдашгүй унаган байгаль, баялаг Маори өв соёл, дэлхийн түвшний боловсрол, аялал жуулчлалын боломжуудыг санал болгодог. Иргэдийн амьдрал-ажлын тэнцвэр хамгийн сайн хангагдсан гэж мэдээлэгддэг тул гэр бүл, хүүхдүүдэд ээлтэй улс гэж үздэг. #Шинэзеланд

461278066_514774661281970_9075174584483857719_n.jpg
New-Zealand-city and nature.webp
Шинэ Зеландын  боловсролын систем ба сургалтын төлбөр

​​Шинэ Зеланд улс нь дэлхий нийтэд аюулгүй орчин, амгалан тайван байдлаараа алдартай бөгөөд гадаад оюутнуудад тохиромжтой. Мөн Англи хэл дээр боловсрол олгодог дэлхийн цөөн улсуудын нэг ба боловсролын систем нь дэлхийд #7-д ордог (World Economic Forum, 2024). Тус улс нь гадаад оюутны аюулгүй байдал, эрүүл энх, сайн сайхан байдлыг дэмжих, хамгаалах зорилго бүхий үндэсний хэмжээний Боловсролын ёс зүйн баримт бичиг (Education Code of Practice)-ийг боловсруулан хэрэгжүүлж буй дэлхийн анхны улс юм. Гадаад оюутан элсүүлэхийн тулд их дээд сургууль, коллежууд энэхүү баримт бичгийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурах шаардлага тавигддаг.

 

Шинэ Зеланд улс 13 жилийн Ерөнхий Боловсролын  Сургуулийн системтэй ба 8 их сургуультай ....цааш унших.

Амьдрах зардал

Гадаадад суралцахад санхүүгээ үр дүнтэй удирдах чадвар шаардана. Шинэ Зеландад сурахаар сонирхож байвал амьжиргааны зардлын талаар тодорхой мэдээлэлтэй байж, урьдчилан төлөвлөх нь санхүүгийн боломжиндоо нийцсэн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Оюутны амьдрах зардал хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Үүнд:

  • Байршил: Томоохон хотууд болох Оакланд, Веллингтонд амьдрах зардал нь бусад жижиг хотуудтой харьцуулахад өндөр.

  • Амьдралын хэв маяг: Хувь хүнд тогтсон өдөр тутмын зуршлууд нийт гарах зардалд шууд нөлөөлнө.

  • Амьдрах байрны төрөл: Сургуулийн оюутны байранд амьдрах, гэр бүлтэй хамт амьдрах (home stay), хажуу өрөө хөлсөлж амьдрах зардал ялгаатай.

Оюутны визээр 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй ба 1 цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 23.15 NZ$....цааш унших

auckland.jpg
Image by Kyle Glenn
Оюутны визны шаардлага

Шинэ Зеланд улс нь визэндээ хатуу шаардлага тавьдаг улсуудын нэг. Гадаад оюутан тус улсад сурахаар ирэхийн өмнө зардлаа нарийн төлөвлөсөн байхыг шаарддаг.

Оюутны визийг онлайнаар мэдүүлэх ба төлбөр буцаагдах нөхцөлгүй 750 NZ$ төлнө. Зарим сургууль виз мэдүүлэхийн өмнө сургалтын төлбөрөө төлөхийг шаарддаг бол ихэнх сургууль Визний албанаас визийг урьдчилсан байдлаар баталсны дараа төлбөрөө төлөхийг зөвшөөрдөг.

 

Оюутны визний хариу дунджаар 45 хоногийн дотор ирдэг ба виз олгох шийдвэр гарсан тохиолдолд төлбөр төлсөн хугацаагаар буюу дээд тал нь 4 жилийн хугацаатай оюутны электрон визийг олгоно.  

... цааш унших

Сургалтын дараах ажлын виз

Шинэ Зеланд улс нь суралцахад таатай улс төдийгүй төгссөний дараа 3 хүртэлх жил ажиллах боломжтой  ажлын виз санал болгодог.  Энэхүү ажиллах хугацаандаа ихэнх гадаад төгсөгч байнгын оршин суугч (permanent resident) болох шаардлагыг хангадаг. Уг визийг одоогийн оюутны визний хугацаа дууссанаас хойш 3 сарын дотор мэдүүлэх шаардлагатай (6/30-нд виз дуусаж байвал, ажлын виз мэдүүлэх сүүлийн хугацаа 9/30 гэсэн үг).

 

Засгийн газраас энэхүү визний бодлогод байнгын өөрчлөлт хийдэг ба .... цааш унших.

work.jpg
Manaaki.webp
Засгийн газрын Манааки тэтгэлэг -  Manaaki Scholarship

Шинэ Зеландын Засгийн газрын 100% тэтгэлгийг тус улсын 8 их сургууль, 3 технологийн коллежид бакалаврын дараах хөтөлбөр (postgraduate 6-12 сар), магистр (1-2 жил), докторын (3.5-4 жил) зэрэгт суралцахаар төлөвлөж байгаа Монгол залууст авах боломжтой. Англи хэл IELTS 6.5-тай, сүүлийн 2 жил Монголдоо амьдарсан, 18-40 настай, сурах чиглэл нь МУ-ын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц байх, төгсөөд нутагтаа очиж ажиллах зэрэг тодорхой шалгуур ба шаардлагуудтай. Албан ёсны мэдээллийг эндээс авна уу (жич: 2025 онд Монгол улс уг тэтгэлгийн жагсаалтаас түр хасагдсан байна).

Уг тэтгэлгийг авч суралцаж буй Монгол оюутны зөвлөгөө, ярилцлагыг эндээс үзээрэй.

Шинэ Зеландын зургийн цуглуулга

ONZA kiwi logo
bottom of page