Уян хатан MBA-д сураарай.
- Odonzaya A
- Oct 19, 2024
- 2 min read
Updated: Jan 28
MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн ур чадварыг илэрхийлдэг боловсролын зэрэг. Энэ нь онол төдийгүй түүний бизнэс дэхь хэрэглээ ба судалгаанд суурилсан практик хөтөлбөрийг санал болгодог. MBA нь гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргалтын үндэс болсон бизнесийн олон янзын функцуудыг уялдуулан авч үздэг.
Зайнаас ажиллах боломжтой болсон энэ цаг үед ажлаасаа гаралгүйгээр Шинэ Зеландад ирээд, зөвхөн Бямба Ням гарагт л MBA хичээлдээ сууж, гэр бүлээрээ сонирхолтой амьдралын аялал хийнэ гээд төсөөлдөө 😮.

MBA буюу Бизнесийн удирдлагаар Магистарт сурах юмсан гэж бодож байсан уу?
Бас нэг аятайхан улсад гэр бүлээрээ амьдарч, богино хугацаанд байнгын оршин суугч болох боломжууд юу байдаг бол гэж хайсаар байна уу?
Шууд очоод ажил төрөл олдохгүй, санхүү мөнгөө яаж зохицуулах билээ гээд санаа зовоод байна уу?
Тийм бол Та зуучийн хөлс төлөлгүйгээр ONZA Education -ээр зуучлуулж, итгэмжлэгдсэн мэргэжлийн багц үйлчилгээ, зөвлөгөө аваарай. Манай вэб сайтын Үйлчилгээ цэсээс багц үйлчилгээний талаар уншаарай.
Танд хаана ч байхгүй уян хатан нөхцөлтэй MBA-д Шинэ Зеланд улсад суралцангаа, гэр бүлээрээ ажиллаж амьдрах боломж байна. Сургалтын төлбөр 2025 онд 40,560 NZ$ ба Монгол оюутанд 15%+ хөнгөлөлт санал болгож байна. Эхний 6 сар Монголоосоо онлайнаар сураад нэмэлт хөнгөлөлт авах боломжтой. Манай хамтран ажиллаж буй сургуулийн MBA-д сурснаар Та ОУ-ын бизнес, Санхүү, Маркетинг, Үйлдвэрлэл & Ложистик гэсэн 4 чиглэлээр мэргэших боломжтой.
Элсэлтийн шаардлагын хувьд Та ямар нэг мэргэжлээр Бакалаврын зэрэгтэй, 2 жил ажилласан туршлагатай, Англи хэл IELTS 6,0- 6.5-тай тэнцэх оноотой бол бидэнд хандаарай.
Шинэ Зеландад 7 хоногт 20 цаг ажил хийх оюутны визтэй ирээд, зөвхөн Бямба, Ням гарагт хичээллэнгээ зайнаас Монгол дахь хувийн бизнес, эсвэл байгууллагын ажлаа хийж, гэр бүлдээ цагаа зарцуулах боломжтой.
Эхний 6 сар өөрийн амьдарч байгаа улсаасаа зайнаас буюу онлайнаар сурангаа сургалтын төлбөрөөсөө хөнгөлүүлэх боломжтой.
Англи хэлний оноо хүрэхгүй байвал, сургуульдаа 4-8 сар академик англи хэлний бэлтгэлд суугаад нэмээд хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой.
Шинэ Зеландад Магистарт сурснаар
7 хоногт 20 цаг ямар ч төрлийн ажил хийх оюутны виз авна.
Гэр бүлийн хүн бүтэн цагийн ямар ч төрлийн ажил хийх эрхтэй нээлттэй ажлын виз авна.
5-17 настай хүүхдүүд улсын сургуульд төлбөргүй суралцана.
Төгссөний дараа сургалтын дараах 3 жилийн ажлын виз авч, гэр бүлээрээ амьдрах боломжтой.
1 жил ажиллаад гэр бүлээрээ байнгын оршин суугчийн виз хүсэх боломжтой.
Дэлгэрэнгүй ярилцах бол манай Боловсролын Зөвлөхүүдтэй цаг товлож уулзаарай. #onzaeducation #ШинэЗеландБоловсролынЗууч
ОНЗА Боловсрол баг
Comments