top of page

Хамгийн гоё газар хамгийн хямд төлбөрөөр Англи хэлээ сайжруулах уу?

Updated: Feb 12

Ажил, амьдралаа сайжруулахад Англи хэл чухал үүрэгтэйг мэдсээр байгаа ч, ажил-гэрийн хооронд завгүй гүйсээр л байна уу? Та санхүүгийн ба сургалтын төлөвлөгөө гаргаж байгаад аялангаа, амрангаа Англи хэлийг хамгийн гоё орчинд хамгийн бага төлбөрөөр сурах боломжийг Шинэ Зеланд улсаас хайгаад үзээрэй. Онцгой урамшуулал аваад, орчинд нь ядаж 6 сар сурвал "чих онгойгоод", өөртөө итгэлтэйгээр Англиар ярьж эхлэх боломжтой. Бид тусалъя. Манай хамтрагч хэлний сургуулиуд бүгд 1-р түвшний (Category 1) магадлан итгэмжлэлтэй, хамгийн сайн сургуулиуд тул сургалтын чанарт итгэж болно. #onzaeducation-ийн үйлчлүүлэгч, Монгол пасспорттой оюутанд стандарт төлбөрөөс 30-50% хөнгөлөлт санал болгож байна.


Хэрвээ Ерөнхий англи хэлээ сайжруулахыг хүсвэл 6+ сар Auckland хотод ирж суралцахыг урьж байна. Ерөнхий англи хэлийг анхан шатнаас суралцах боломжтой (анхан шатнаас үзэх бол доод тал нь 12 сар суралцахыг зөвлөдөг). 1 ангид 10-15 оюутантай хамт суралцах ба өдөр бүр 4-5 цагийг хэлээ сайжруулахад зарцуулж, 4 цагт нь ажил хийж амьдрах зардлаа олох боломжтой оюутны виз авна. Танаас эхлээд одоогийн түвшин тогтоох шалгалт авч, 8 түвшний ангийн тохирох ангид хуваарилах ба цаашид тогтмол шалгалт авч, түвшин ахих бүрт дараагийн анги руу шилжүүлнэ. Өглөө ба оройн ангиас сонгон Даваагаас Баасан гарагт өдөр бүр хичээллэх ба ирцийн мэдээлэл чухал байдаг. Сургуулиас ирцийг өдөр бүр бүртгэж, Цагаачлалын албанд тайлагнах үүрэгтэй ба ирж хангалтгүй бол визийг цуцлах, дараа дараагийн визний гаралтад сөргөөр нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй.


3-аас бага сараар Ерөнхий Англи хэлээ сайжруулах, Удирдах ажилтны, Бизнесийн Англи хэлээ сайжруулахыг төлөвлөж байвал жуулчны визээр ирж сурах боломжтой ба ажил хийх эрхгүй байдаг. Жуулчны виз мэдүүлэхэд биднээс туслалцаа авч болно. Бизнесийн англи хэлний курсэд 1 ангид 10 орчим оюутантай хамт суралцах ба дунд ба түүнээс дээш түвшний Англи хэлний ерөнхий мэдлэгтэй байх шаардлагатай. Удирдах ажилтны англи хэл суралцахад анхан шатны англи хэлтэй байж болох ба 7 хоногийн 10 цаг нь багаар буюу 10 орчим бусад оюутнуудтай ерөнхий англи хэлний хичээл орж, 10 цагт нь зөвхөн тухайн оюутны хэрэгцээнд нийцсэн ганцаарчилсан англи хэлний хичээл ордог.


Мөн манай Languages International сургуулиас

  • байгууллага хамт олон, найз нөхдийн хүсэлтээр Удирдах ажилтны, Бизнесийн Англи хэлний тусгай группын хичээл захиалах боломж,

  • англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх тусгай хөтөлбөрийг харилцагчийн сургалтын хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, хамгийн боломжит сургалтын багц төлбөрийг санал болгож байна.


Хэрвээ та зөвхөн Шинэ Зеландын их дээд сургууль, коллежид элсэн суралцах төлөвлөгөөтэй бол IELTS, TOEFL, PTE зэрэг шалгалт өгөлгүйгээр тухайн сургуулийнхаа Англи хэлний бэлтгэл курсэд (English for Academic Purpose) суралцаж болдог. Жишээ нь одоо IELTS 5.5 оноотой бол 0.5 оноо ахиулахын тулд 3 сарын хугацаанд 7 хоногт 20 цагаар суралцах хэрэгтэй гэж зөвлөдөг. Мөн дотоодын Академик Англи хэлний NZCEL L4 ба L5 гэрчилгээтэй сургалтад 3-4 сар суралцаад дотоодын сургуулиудад элсэх боломжтой. Жишээ нь Та Бакалаврын сургалтад элсье гэвэл NZCEL L4 (IELTS 6.0-тэнцэх) сургалтад амжилттай суралцаж төгссөн байх хэрэгтэй ба IELTS дахин өгөх хэрэггүй. Үүний тулд одоо IELTS 5.5 оноотой байх эсвэл онлайнаар, биеэр ирж шалгалт өгөн түвшингээ тогтоолгоод NZCEL L4-т элсэх боломжоо мэдэж авах хэрэгтэй (#ONZAEducation-ний үйлчлүүлэгч үнэ төлбөргүй түвшин тогтоолгоно). Түүнчлэн NZCEL L5 (IELTS 6.5-тэнцэх) сургалтыг амжилттай төгсөөд Мастер, Докторын зэрэгт элсэх боломжтой.


Дээрх урамшуулал нь 2025 оны 06-р сарын 30-ны дотор элсэх нөхцөлд хүчинтэй. Та манай вэб сайтаар цаг товлож, Боловсролын Зөвлөхүүдтэй ярилцаарай.


ОНЗА Боловсролын баг


Comments


ONZA kiwi logo
bottom of page