top of page

Манааки тэтгэлгийн эзэн Б.Бат-Эрдэнэ

Updated: Feb 2

Шинэ Зеландын Засгийн газрын Манааки тэтгэлгийг тус улсын 8 их сургууль, 3 технологийн коллежид бакалаврын дараах хөтөлбөр (postgraduate 6-12 сар), магистр (1-2 жил), докторын (3.5-4 жил) зэрэгт суралцахаар төлөвлөж байгаа Монгол залуус авах боломжтой. Англи хэлний түвшин IELTS 6.5-тай байх, сүүлийн 2 жил Монголдоо ажиллаж амьдарсан, 1-2 жилийн ажлын туршлагатай, 18-40 настай, суралцах чиглэл нь МУ-ын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц байх, төгсөөд нутагтаа очиж ажиллах гээд тодорхой шалгуур ба шаардлагуудтай.


Мөн их сургууль бүр өөр өөрийн онцлогтой тэтгэлэгт хөтөлбөрүүдтэй тул сургуулийн вэб хуудасны тэтгэлгийн хэсгийг сайн судлаарай. Тэтгэлэгтэй холбоотой бусад нэмэлт мэдээлэл: https://www.govt.nz/.../scholarships-grants-and-awards/.


Уг тэтгэлгийг 2024 онд авч University of Auckland -д Магистрын түвшинд суралцаж байгаа Б.Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг доорх линкээр үзээрэй. Тэрээр "Manaaki" тэтгэлгийн тухай, тэтгэлэгт хэрхэн амжилттай өргөдөл гаргах тухай үнэтэй мэдээлэл, өөрийн туршлагаасаа хуваалцаж байна. Мөн тэрээр Шинэ Зеланд улс, оюутны амьдрал, юу нь гоё, юу нь хэцүү, ирэхийн өмнө өөрийгөө хэрхэн бэлдэх, бэрхшээлийг яаж даван туулах талаар сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө өгч байна.


Б.Бат-Эрдэнэтэй LinkedIn-ээр "Bat-Erdene Bayarsaikhan" нэрээр холбогдоорой. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан мундаг, манлайлагч залууд амжилт хүсье 🤗.



ОНЗА Боловсрол баг

Comments


ONZA kiwi logo
bottom of page