Гэр бүлээрээ Шинэ Зеландад амьдрах боломж хайж байна уу?
- Odonzaya A
- Oct 23, 2024
- 2 min read
Updated: Dec 5, 2024
Гэр бүлээрээ Шинэ Зеландад амьдрах хамгийн найдвартай бөгөөд таатай боломж бол эхнэр, нөхрийн хэн нэг нь Магистрын зэрэгт суралцах юм.
Үүнд хамгийн түрүүнд академик IELTS 6.5-тай дүйцэх Англи хэлний чадвар шаардах ба 1-2 жилийн хугацаатай Магистрын хөтөлбөрт элсэх боломжтой.
Хэлний оноо хүрэхгүй бол Шинэ Зеландын NZCEL L4 ба L5 академик англи хэлний курсэд 3-12 сар эхлээд суралцах боломжтой (энэ хугацаанд гэр бүлээ авч явах боломжгүй).
Магистрын зэрэгт суралцаж төгсөхөд сургууль, хөтөлбөрөөс хамааран сургалтын төлбөр 1 жилийн 25,000-45,000 байдаг. Жишээ нь 2024 онд төрийн их сургууль University of Aucklandын Мастерын дундаж төлбөр 40.000 NZ$ байхад, Victoria University of Wellington 36.000 NZ$ байна.
Auckland хотод байршилтай хувийн дээд сургуулиудын 1 жилийн төлбөр дунджаар 28.000 NZ$ байгаа тул хамгийн боломжит төлбөртэй, Category 1 зэрэглэлийн хувийн сургуулиудын Магистрын хөтөлбөрүүдийг бид санал болгож байна.
ONZA Education -ээр үнэ төлбөргүй зуучлуулаад 15-40% хөнгөлөлт, тэтгэлэг аваарай.

Магистрын зэрэгт Та Шинэ Зеландад сурснаар суралцах хугацаанд
гэр бүлийн виз спонсорлож хамт амьдрах боломжтой.
ямар ч төрлийн ажил хийх эрхтэй.
таны эхнэр/нөхөр нээлттэй ажлын виз авч 40 цаг ажиллана.
таны эхнэр/нөхрийн ажлын визийг дагалдаж хүүхдүүд улсын ЕБС-д сургалтын төлбөргүй суралцана.
Мөн төгсөөд Та
3 жилийн ажлын виз авч
гэр бүлтэйгээ үргэлжлүүлэн хамт амьдарч
эхнэр/нөхөр мөн ажлын нээлттэй визтэйгээр
2-уулаа ямар ч төрлийн ажил хийх эрхтэй.
хүүхдүүд улсын ЕБС-д сургалтын төлбөргүй суралцана.
магадлан итгэмжлэгдсэн байгууллагад 1 жил бүтэн цагаар ажиллаад оршин суух виз хүсэх боломжтой.
эрэлт хэрэгцээтэй ажлын байранд ажиллах санал авбал байнгын оршин суух виз хурдан хугацаанд авах боломжтой.

Хамгийн гол нь Та санхүүгийн хувьд сургалтын төлбөрөө төлөх, өөрийн болон гэр бүлийнхээ эхний жилийн амьдрах зардлыг (том хүн 20.000 NZ$, 1 хүүхэд 4,800 NZ$) найдвартай орлогын эх үүсвэрээс бэлдсэн байх хэрэгтэй. #onzaeducation, #шинэзеландынзууч
ОНЗА Боловсрол баг
Comments