top of page

Эрүүл мэндийн салбарт манлайлмаар байна уу?

#ONZAEducation нь эрүүл мэндийн үйлчилгээний менежментийн Австрали-Азийн мэргэжлийн байгууллага болох Australasian College of Health Service Management -ийн ур чадварын тогтолцооны дагуу удирдах ажилтан бэлдэх Master of Management in Healthcare, хурдацтай хөгжиж буй өгөгдлийн шинжилгээ ба дижитал эрүүл мэндийн технологийн салбарт манлайлах боломж олгох Master of Business Informatics in Healthcare Informatics Магистрын хөтөлбөрүүдийг санал болгож байна.



Эрүүл мэндийн удирдах ажилтан бэлдэх Магистрын хөтөлбөр нь уламжлалт менежментийн ба манлайллын онолыг орчин үеийн эрүүл мэндийн салбарын глобал чиг хандлага, хүн амын соёлын тохиромжтой байдалд нийцүүлсэн ба удирдан манлайлах, стратегилэг шийдвэр гаргах, ёс зүйтэй эмнэлгийн засаглал хөгжүүлэх, үр дүнтэй харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ур чадварыг онцолдог. 12 сарын хугацаанд суралцаж төгсөх энэхүү хөтөлбөрийн сургалтын төлбөр 45,500 NZD ба 2025 онд суралцах Монгол оюутанд 20,000 NZ$ тэтгэлэг санал болгож байна.


Сүүлийн жилүүдэд электрон эрүүл мэндийн бүртгэл түгээмэл болсон ба энэ нь өвчтөний эрүүл мэндийн түүхийг түүний тусламж үйлчилгээнд оролцож буй бүх эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлчилгээ үзүүлэгч бусад талуудтай хуваалцах боломжийг олгож байна. Эрүүл мэндийн информатик нь мэдээллийн технологи, эрүүл мэнд болон харилцаа холбоог нэгтгэн өвчтөний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой бөгөөд эрүүл мэндийн өгөгдлийг дижитал хэлбэрээр цуглуулах, хадгалах, шинжлэх, танилцуулах зэрэг үйл явцыг хамардаг. 12 сарын хугацаанд суралцаж төгсөх энэхүү хөтөлбөрийн сургалтын төлбөр 36,000 NZD ба 2025 онд суралцах Монгол оюутанд 10,000 NZ$ тэтгэлэг санал болгож байна.


Элсэлтэд тавигдах шаардлага, хөтөлбөрийн дэлгэрэнгүй, хүртэж болох бусад боломжуудын талаар онлайн уулзалтын цаг товлоод мэдээлэл аваарай.


ONZA Education

Comments


ONZA kiwi logo
bottom of page