top of page

Зуучийн хөлсгүй, Мэргэжлийн үйлчилгээ

ОНЗА нь боловсролын зөвлөгөө, үйлчилгээг хувь хүний сонирхол, сургалт ба карьер хөгжлийн хэрэгцээ, ажил-амьдралын хэв маяг, гэр бүлийн төлөвлөгөөнд нийцүүлэн хүргэдэг. Таны суралцах хөтөлбөр, хугацаа зэргээс хамаарч бид доорх 4 багцыг 600,000-3,500,000 төгрөгийн мэргэжлийн үйлчилгээний хураамжтайгаар санал болгож байна. Мөн манай үйлчлүүлэгчийн гэр бүлийн гишүүд манайхаар үйлчлүүлбэл 20-30% хөнгөлөлт авах боломжтой.

Онлайн уулзалтын цаг товлоод дэлгэрэнгүй ярилцаж зөвлөгөө аваарай.   

Хэрэв та сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө хайж байвал  www.nomincounselling.com сайтаар хандана уу.

Onza.JPG
Light Lavender And White Modern Social Media Packages Instagram Post (Facebook Post) (1).p
Үйлчилгээний багцад юу багтах вэ?

  1. Зөвхөн таны нөхцөл байдалд тохирсон зөвлөгөө, чиглэл өгөх: Үйлчлүүлэгчийн боловсрол, мэргэжил, одоогийн нөхцөл байдал болон цаашдын ажил мэргэжлийн сонирхол, хувийн ба гэр бүлийн амьдралын төлөвлөгөөнд нийцүүлэн Шинэ Зеланд дахь боловсролын байгууллагуудын санал болгож буй сургалтын хөтөлбөрүүдээс танилцуулж, үнэн зөв мэдээлэл өгч ярилцах, шийдвэр гаргахад нь туслах,

  2. Элсэлтэд тавигдах шаардлага, pathway боломжуудыг таниулах: Үйлчлүүлэгчийн сонирхож буй чиглэлээр ОНЗА-тай гэрээтэй ба гэрээгүй сургалтын байгууллагуудын хөтөлбөрүүдийн элсэлтэд тавигдах шаардлагууд, боломжит pathway-г танилцуулах, шийдвэр гаргахад нь туслах, Англи хэлний одоогийн түвшинг үнэ төлбөргүй тогтоох.

  3. Сургалтын төлбөрийн цаг үеийн хөнгөлөлт, урамшуулал: ОНЗА-тай гэрээтэй сургалтын байгууллагуудаас Монгол пасспорттой оюутанд санал болгож буй тэтгэлэг, хөнгөлөлт, цаг үеийн урамшууллын талаар мэдээлэл өгч, авахад нь туслах.

  4. Суралцах өргөдөл гаргах, урилга авахад туслах: Сонгосон сургалтын байгууллагад суралцах өргөдөл гаргах, элсэлтийн маягт бөглөх, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд тусалж, сургалтын байгууллагад Үйлчлүүлэгчийн өмнөөс мэдээллийг илгээх, суралцах урилга авч өгөх.

  5. Элсэлт, төлбөр төлөх үйл явцад туслах: Оюутны элсэлтийн үйл явцыг саадгүй, шуурхай явуулж, сургалтын төлбөрөө төлөх үеийн сургалтын байгууллага болон Үйлчлүүлэгч хоорондын харилцан ойлголцол, мэдээлэл солилцоог хангаж, шаардлагатай үед орчуулга хийж холбох.

  6. Оюутны виз мэдүүлгийн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх: Оюутны визний шаардлага, онлайнаар өргөдөл гаргах үйл явцын талаар бүрэн мэдээлэл өгөх, визний асуултуудыг ойлгоход орчуулгын туслалцаа үзүүлэх, виз мэдүүлэхэд шаардлагатай бусад дэмжлэг үзүүлж, оюутны өмнөөс онлайн визний анкет үүсгэж, виз мэдүүлэхэд хамтран ажиллах.

  7. Баталгаат орчуулгын үйлчилгээ : ОНЗА-гийн гэрээтэй баталгаат орчуулагчийн 20% хөнгөлөлттэй үнээр Монгол-Англи, Орос-Англи хэлний баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлэх. 

  8. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ: Шинэ Зеландад суралцах гадаад оюутны визний шаардлага болох аялал, эрүүл мэнд, гэнэтийн ослын иж бүрэн даатгал хийлгэхэд оюутан ба түүний гэр бүлийн гишүүдэд мэдээлэл өгч, найдвартай даатгалын үйлчилгээ авахад туслах

  9. Шинэ Зеланд явахын өмнөх ба ирсний дараах үйлчилгээ: Түр амьдрах байр захиалах, хил гааль дээр хориотой бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх гэх мэт түгээмэл асуугддаг бусад асуултуудад практик мэдээлэл, зөвлөгөө өгнө. Мөн онгоцны буудлаас тосох (нэмэлт төлбөртэй), банкны данс нээлгэх, утасны дугаар, IRD татварын дугаар, оюутны үнэмлэх, автобусны билет авах, сургуультай танилцах зэрэгт туслах

  10. Ажил хайхад туслах: Хувь хүний ажил мэргэжлийн түүх, намтрыг (CV) Шинэ Зеланд хэв маяг руу хөрвүүлж засаж сайжруулах, ажилд орох өргөдөл бичихэд заавар өгөх,  ажлын ярилцлагад бэлдэх зэрэгт туслах.

  11. Дасан зохицох, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ: Шинэ орчин, оюутны амьдралд дасан зохицоход шаардлагатай бусад мэдээ, мэдээллээр хангах, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаар онлайн зөвлөгөө өгөх, шаардлагатай бол NominCounselling сэтгэл зүйн зөвлөгөөний багцаас 20% хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх. 

  12. Лицензтэй визний зөвлөхтэй холбох: Ажлын виз, сургалтын дараах ажлын виз, байнгын оршин суух виз зэрэгт лицензтэй визний зөвлөхтэй холбож өгөх.

  13. Докторын түвшинд суралцах туслалцаа: Victoria University of Wellington -ны зуучлалын гэрээний дагуу PhD элсэлтийн процесст туслах, гэр бүлээрээ шилжин суурьшихад туслах (Багц 5. PhD Study-гийн талаах нэмэлт мэдээлэл авах хэрэгтэй)

  14. ОНЗА-тай гэрээгээр үйлчлүүлж байсан, одоо үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн гэр бүлийн 2 дахь гишүүн буюу эхнэр, нөхөр, хүүхэд, аав, ээж гэрээ байгуулах тохиолдолд үйлчилгээний хураамжид 20% хөнгөлөлт, 3 дахь гишүүн гэрээ байгуулах тохиолдолд 30% хөнгөлөлт олгоно.

  15. Гэрээний дагуу суралцсан хөтөлбөрийн хугацаа дуусаад Шинэ Зеландад дараагийн сургалтад суухаар бол сонгосон хөтөлбөр, хугацаанаас хамаарч дараагийн хураамжаас 50%-100% хөнгөлөлт өгч гэрээг сунгах боломжтой.

Capture.JPG

Шинэ Зеландад сурах сонголтууд

Ocean

1

Англи хэлний сургалт 

Ерөнхий англи хэлийг анхан шатнаас нь Шинэ Зеландад суралцах боломжтой. Тус улс нь Англи хэл сурах хамгийн тохиромжтой орнуудын нэг бөгөөд өдөр тутамдаа Англи хэлээр харилцангаа сурах-ажиллах-амрахыг зохистой хослуулан амьдрахад таатай. Мөн их сургуулийн элсэлтийн шаардлага Академик англи хэл суралцах олон сонголт бий.

2

Ахлах сургууль

Хэрвээ та хүүхдээ ирээдүйд Шинэ Зеланд, Австрали улсын их дээд сургууль, коллежид сургахаар төлөвлөж байвал 8-12-р ангид нь 3+ сараар Ахлах сургуулийн сурагч солилцоогоор сургаж болно. Мөн 9-р ангийн суурь боловсролын үнэмлэхтэй, бол их дээд сургуульд  элсэх "Pathway" бэлтгэл ангид элсэн суралцах боломжтой.

3

Их сургууль

Шинэ Зеландад төрийн өмчийн 8 их сургууль байдаг ба бүгд топ 2% болон 500-д багтдаг (QS World University Ranking, 2025). Эдгээр нь бүх чиглэлийн инженер, боловсрол, анагаах, бизнес, нийгэм ба соёл, хөдөө аж ахуйн чиглэлүүдээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролыг санал болгодог. Нийт оюутны 15% нь гадаад оюутан ба тэд 70 өөр улс орноос ирж суралцаж байна.

4

Хувийн дээд сургууль, улсын коллеж, техник мэргэжлийн сургууль

Шинэ Зеландийн төрийн өмчийн 18 политехник коллеж, 300 орчим хувийн дээд сургуулиуд нь их сургуультай ижил түвшний боловсролын зэрэг, диплом, сертивикатын хөтөлбөрүүд санал болгодог. Эдгээр  сургалтын байгууллага нь их сургуулиудтай харьцуулахад илүү практик сургалттай, бага сургалтын төлбөртэй, цөөн оюутантай байдаг.

5

Pathway - Их сургуулийн бэлтгэл гүүр сургалт

Та, таны хүүхэд (14-16 настай сурагч) Шинэ Зеландад суралцахаар төлөвлөж байгаа ч, элсэлтийн шаардлагыг хангахгүй, эсвэл 12-р ангиа төгсөөгүй бол үе шаттай 3 хүртэлх бэлтгэл хөтөлбөрт нийт 5 жил суралцах боломжтой. Жишээ нь Англи хэл 1 жил + Их сургуулийн бэлтгэл сургалт 1 жил + Бакалавр 3 жил эсвэл Англи хэл 6 сар + Магистар 1-2 жил.

6

Зеландын Засгийн газрын Манааки тэтгэлэг

Тус улсын 8 их сургууль, 3 технологийн коллежид бакалаврын дараах хөтөлбөр (postgraduate 6-12 сар), магистр (1-2 жил), докторын (3.5-4 жил) зэрэгт суралцах Монгол залууст Зеландын Засгийн газраас 100% тэтгэлэг олгодог. IELTS 6.5-тай, 1-2 жилийн ажлын туршлагатай, 18-40 настай байх зэрэг шалгууртай.

(2025 онд уг тэтгэлгийг түр зогсоосон байна)

ONZA kiwi logo
bottom of page